Монгол улсын засгийн газраас зарласан Атрын 3-р аяны хүрээнд байгуулагдсан Б’АГРО хүнсний үйлдвэр 2009 оноос эхлэн эх орны хөрсөнд ургуулсан хүнс, хүнсний ногоогоор хүнсний эрүүл ахуйн стандарт шаардлагыг бүрэн хангасан өндөр чанартай эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хэрэглэгчиддээ хүргэж эхэлсэн.

“Наран Зүг” ХХК нь Б’АГРО хүнсний үйлдвэрийн түүхий эдийн хэрэгцээг хангах зорилгоор үйлдвэрийн дэргэд бүрэн усалгааны систем бүхий 80 гаруй га талбайд жимс жимсгэнэ болоод хүсний ногооны тариалалт, хүлэмжийн аж ахуй эрхэлдэг.

Өнөөдрийн байдлаар “Наран Зүг” ХХК нь ОХУ-аас тариалалтын зориулалтаар  Интоор, Чавга, Алим, Хад, Үхрийн нүд зэрэг жимснүүдийн суулгацуудыг оруулж ирэн Монголын хөрсөнд амжилттай нутагшуулаад байна. Үүнээс гадна Увс аймгийн өндөр чанарын сорт бүхий Чацарганы суулгацуудыг талбайдаа тариалж 2010 оноос анхны ургацаа авч эхэлсэн.

Мөн бусад төрлийн хүнс, хүнсний ногооны тариалалт эрхэлж эх орны хөрсөнд ургуулсан өндөр чанар бүхий түүхий эдийг Б’АГРО хүнсний үйлдвэрт нийлүүлж байна. Б’АГРО үйлдвэрийн нөөшилсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн гол түүхий эдүүд болох өргөст хэмх, лууван зэрэг ногоонуудын тариалалтыг Польш улсын тусгай зориулалттай сортын үрээр хийж байгаа нь уг компаний онцлог, гол давуу тал юм.

“Наран Зүг” ХХК нь цаашид Б’АГРО хүнсний үйлдвэрийн түүхий эдийн хэрэгцээг 60-70% хангах зорилготойгоор ажиллаж байна.
Address
Монгол улс, Улаанбаатар хот, ХУД, Наран Зүг ХХК
Вэб хуудас: www.bagro.mn
© 1993-2011 Баясах Групп Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.